Боловсролын үнэлгээний төвөөс өнөөдөр /2025.06.23/ энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулалтын талаар мэдээлэл хийлээ.
Боловсролын үнэлгээний төвийн захирал Г.Гантуяа:
-Элсэлтийн шалгалтыг 2025.06.18-аас 21-ний өдрүүдэд зохион байгууллаа. Шалгалтад 43.318 шалгуулагч оролцсон бөгөөд эрэгтэй шалгуулагч 20.500, эмэгтэй шалгуулагч 22.818 байсан нь нийт шалгуулагчийн 54 хувийг эзэлж байна. Улс даяар 3000 багш хянагч, зохион байгуулагчаар ажилласан.
Элсэлтийн шалгалтыг 2006 оноос эхлэн уламжлалын дагуу нэг процессоор зохион байгуулсаар ирсэн. Ер нь бол даалгаврыг вакумжуулж, интернэт орчингүй газар тагнуул, цагдаагийн хамгаалалт дор боловсруулдаг. Тагнуулын байгууллагын тусламжтайгаар орон нутагт хүргүүлдэг тул элсэлтийн шалгалтын даалгавар огт задраагүй.
Шалгалт авахдаа багийн ахлагч, сэдэв хариуцагч, шууд засагч, хянагч багшийн ахлагч, хянаг багш, зохион байгуулагч, эмч, үйлчлэгч, цагдаа гэсэн бүрэлдэхүүнтэй ажилласан. Элсэлтийн шалгалтын зохион байгуулалтад нийт 2966 хүн ажилласан бөгөөд шалгалтын төв бүхэн сахилга бат, дэг журмыг сахиулах үүднээс нэг цагдаа, эмчийг ажиллуулсан.
Нийт 10 хичээлээс англи хэл, математик, нийгэм судлалын хичээл дээр хамгийн өндөр буюу 800 оноо авсан 35-39 шалгуулагч байгаа бол түүхийн хичээл дээр 800 оноо авсан шалгуулагч нэг байна. Үндэсний хэмжээнд 800 оноо авсан шалгуулагч 172 байна.
БҮТ-ийн Даалгаврын сангийн хэлтсийн дарга С. Гэндэнжамц:
-Элсэлтийн шалгалтыг зохион байгуулсны дараа даалгавар хүнд байлаа, бэлдэж байсан агуулгатай тохирсонгүй гэх гомдлыг сурагч, багш нараас гаргасан. Элсэлтийн шалгалт бол хүүхдүүдийг уралдуулж, жагсааж, эрэмбэлэх зорилготой. Боловсруулагч нарыг тодорхой шалгуурын дагуу авдаг. Ингэхдээ нэг хичээл дээр 3 хүн ажиллаж, 2 хүн нь сэдэв даалгавраа боловсруулж, нэг нь хянагчаар ажилладаг.
Суралцахуйн зорилтдоо хүрсэн эсэхийг хэрхэн үнэлэх вэ гэдэгт шалгалтын агуулга төвлөрдөг. Элсэлтийн шалгалтын агуулга хүнд байна гэдэг нь өмнөх жилийн онооноос хэт доошоо унах асуудал ингэж харагдуулдаг. Үр дүнг харахад, Элсэлтийн шалгалтын даалгавар стандарчилсан, сэдвийн тохирцыг хангаж боловсруулсан. Мөн агуулга зөрсөн тохиолдолд хүнд болсон гэдэг. Үнэлгээний нарийвчилсан төлөвлөгөөг дөрвөн сарын өмнө мэдэгдэж, энэ хичээл ямар агуулгын хүрээнд байх вэ, 6-12 дугаар ангийн агуулгаас хамгийн ач холбогдолтой чухал вэ гэдгийг сонгож боловсруулдаг.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Өндөр оноо авсан 38 хүүхдийн хамаарлыг шалгах хэрэгтэй .Үнэхээрийн Улс Хотын олимпиадад оролцож амжилт үзүүлж байсан эсэх ах дүү хамаатан садан нь БҮТ д ажилладаг эсэх. Тэрний дараа сэдэв задарсан үгүйгээ хэл ээ