СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ҮАБЗ-ийн ажлын албаны машин урсгал сөрж, гарцан дээр хүн дайрав

Нийтэлсэн
6 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
6 цагийн өмнө

3912УАО улсын дугаартай "Соната" загварын автомашин урсгал сөрж, явган хүний гарцаар явж байсан мопедтой иргэнийг мөргөсөн осол өнгөрсөн пүрэв гарагт гарсан билээ.

Ослыг харсан хүмүүсийн мэдээлж буйгаар эл "Соната" тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон байжээ. Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, Энхтайваны өргөн чөлөөний гудамж, Төв шуудангийн урд замд зургаадугаар сарын 19-ний 09.00 цагийн орчимд "Хьюндай Соната"-гийн жолооч М нь мопедтой мөргөлдөж мопедийн жолооч Б нь гэмтсэнийг өдгөө Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байна.

Тэгвэл энэ тусгай дуут болон гэрэл дохион ашиглаж, урсгал сөрсөн "Соната" хаанахын хэний машин бэ гэдэг асуудал хүмүүсийн анхаарал татаж байгаа. 

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанд бүртгэлтэй энэ тээврийн хэрэгслийг тус албаны хэлтсийн дарга, цэргийн дээд офицерын цолтой нэгэн хүн хөлөглөдөг гэх мэдээлэл байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.