СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2025-06-20

Гадны хөрөнгө оруулагчид Монголоос жийрхэж байна. Дотоодын хөрөнгө оруулагчдадаа найдъя

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
5 цагийн өмнө

"Монголд хөрөнгө оруулъя гэж байгаа бүх хүмүүст нээлттэй ажиллана" хэмээн шинээр томилогдсон Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдлээ. Түүгээр зогсохгүй "Газрын ховор элемент, зэс молебдин, алт зэрэг хүн төрөлхтөнд хэрэгтэй уул уурхайн салбарыг бүрэн ашиглах ёстой" хэмээн байр сууриа илэрхийлэв. 

Гэвчиг хөрөнгө оруулалтын орчин сайнгүй байна. 2024 оны эхний хагас жилийн байдлаар 46.2 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт орж ирж байсан бол 2025 оны эхний хагас жилийн мэдээлэл одоогийн байдлаар гараагүй байна.

Нүүрсний үнэ үлэмж хэмжээгээр унасан учир төсвийг 20 хувиар танаж, төрийн албан хаагчдыг 14000 хорогдуулах шийдвэрээ шинээр томилогдсон Ерөнхий сайд илэрхийллээ. 

Эдийн засгийн хөлгүй эргүүлэгт орсон Монгол Улсын Засгийн газар үнэ нь чангарч байгаа алт, зэсийн "мөчрөөс" шүүрч амь аврагдахыг хичээж байна. Үүнээс ч өөр аргагүй болчихлоо. 

Гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд Оюутолгойтой холбоотой татварын маргаан, "Онтре" компанийн лицензтэй холбоотой асуудлыг ажиглаж буй гэсэн мэдээлэл байгаа. Уул уурхайн эдгээр хоёр аваргатай хэрхэн тохиролцохоос хөрөнгө оруулагчдын хэл яриа нааштай байх эсэх нь хамаараад байна. 

Гэтэл бидэнд ингэж суух цаг байхгүй болчихлоо. Юу юугүй наадам боллоо. Наадмын дараа намар гэдэг. Энэ өвөл улсын нийслэл гэрэл цахилгаангүй, хөлдөх аюул бодитой болчихлоо. Иймд гадны хүмүүсийг царайчлахаасаа дотоодын хөрөнгө оруулагчид, бизнесмэнүүддээ найдахаас өөр аргагүй болчихлоо. 

Ураны гэрээг засаг цээжээрээ хамгаалж байгуулж байсан шигээ газрын ховор элементийн төслүүдийг хариуцан эхлүүлмээр байна. Лиценз эзэмшигч компани дангаараа ажлаа хийж чадахгүй нь Халзан бүрэгтэй төсөл дээр тодорхой харагдлаа. 

Цаашилбал, алтны үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах нэн шаардлагатай байна. Тусгай хамгаалалтад буй ордуудыг хэсэгчилж гаргах шаардлага ч үүсээд байна. 

Монголын хөрөнгө оруулагчид дэлхийн энтэй хөдөлдөг болсон. Айлаас эрэхээр авдраа ух гэдэг дээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.