СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2025-06-20

Б.Жавхлан: Хүүхдийн мөнгө, цалин, тэтгэвэр, тэтгэмжийн мөнгө төсвийн тодотгол огт хамаагүй

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 долоо хоногийн өмнө

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан төсвийн тодотголын асуудлаар мэдээлэл өгөв. 

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан: 

-. Харин цаана нь үлдэж байгаа 15 их наядаас тодотгол хийж байгаа.

Уг хэмнэлтэд Эрүүл мэндийн сайдын багцаас 69.9 тэрбум төгрөг, Хот байгуулалт барилга орон сууцжуулалтын сайдын багцаас 36.6 тэрбум төгрөг, Боловсролын сайдын багцаас 33.7 тэрбум төгрөг, Зам тээврийн яамны сайдын багцаас 33.4 тэрбум төгрөг, Соёл, спорт аялал жуулчлалын сайдын багцаас 19.7 тэрбум төгрөг, бусад

Төрийн байгууллагуудын тэвчиж болох зардлыг хэмнэж, хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, арга хэмжээг хэмнэлтийн горимоор үргэлжлүүлэх, хэрэгжиж эхлээгүй хөтөлбөр, арга хэмжээний зардлыг бүрэн хэмнэх, цомхон, чадварлаг, бүтээмжтэй, цахим төрийг бий болгох арга хэмжээний хүрээнд нийт 1.9 их наяд төгрөгийг хэмнэхээр тооцсон. Төрийн байгууллагуудын тэргүүн дэд, дэд, орлогч дарга нарын тоог бууруулах өөрчлөлтийн төслийг боловсруулсан.

Төрийн өндөр дээд түвшний зочин төлөөлөгч хүлээн авах, Төрийн өндөрлөгүүдийн гадаад айлчлалаас бусад гадаад албан томилолтын болон зочин төлөөлөгч хүлээн авах, төрийн бүх шатны байгууллагын тавилга, эд хогшил, урсгал засварыг тэвчих, төрийн цэргийн байгууллагаас бусад байгууллагын тээвэр шатахуун, дотоод албан томилолтын зардал зэргийг хэмнэхээр тооцсон гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Батмөнх
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

ЭМ ИЙН салбарын нэгэнт хуваарилагдсан төсөвийг хуулийн дагуу буцаан татсан ч тодотголоор нэмэлт санхүүжилт өгөх хэрэштэй бишүү, Сангийн Сайд аа

Чимэгсайхан
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Шүүх гэхэд үйлчилгээний хэлтэс нь тамга нягтлан орлогч хэлтэсийн дарга эмч няраь гээд 6дарга байна шдээ тэгээд шүүгч нар нь гээд 1хүнд 1дарга оногдож байна шдээ авто машигий зардал бол бүр ярих ч хэрэггүй бүр хяналт ч байхгүй газар дөө

Ганхуяг
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Эрүүл мэндийн салбараар орлдоод хэрэггүй байхаа.угаасаа хаанаа ч хүрдгүй салбар ард түмнээл бодож байвал

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.