СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-06-20

Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзжээ. 

Уулзалтын эхэнд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянаас Ерөнхий сайдаар томилогдсонтой нь холбогдуулан баяр хүргэж мэндчилгээ ирүүлсэнд хариу талархал илэрхийлж, хоёр орны хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахад бэлэн байгааг уламжилж өгөхийг Элчин сайд Шэнь Миньжюаниас хүсэв.

Ерөнхий сайд Г.Занданшатар шинээр бүрэлдсэн Засгийн газар нь төрийн залгамж чанарыг тууштай баримталж, БНХАУ-тай хөгжүүлж буй харилцаандаа чухал ач холбогдол өгч буйгаа нотолж, цаашид Хятадын талтай хамтран хэрэгжүүлж буй томоохон төслүүдийг тогтвортойгоор урагшлуулж, бодитой ахиц гаргахын төлөө хамтран ажиллахын чухлыг тэмдэглэлээ.

Элчин сайд Шэнь Миньжюань Хятад, Монголын харилцааг бүх салбарт гүнзгийрүүлэх, өндөр дээд түвшний яриа хэлцээг тогтмолжуулж, хөгжлийн  уялдаа холбоог бэхжүүлэх нь чухал гэж үзэж буйгаа тэмдэглэв. 

Уулзалтаар талууд цаашид . Түүнчлэн талууд уул уурхай, зам тээвэр, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаанд онцгойлон анхаарал хандуулж, нүүрсний экспортын биет хэмжээг нэмэгдүүлэх, Монгол Улсаас БНХАУ-д хийж буй уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг урт хугацаанд, тогтвортой байлгах тал дээр хамтран ажиллахаар боллоо.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.