СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-06-20

🔴LIVE: Яамдын бүтцийг 20 хувиар бууруулна

Нийтэлсэн
6 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 цагийн өмнө

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт:

- 3асгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах буюу тус хуулийн 1 дүгээр зүйлд заасан Монгол Улсын 3асгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга, Монгол Улсын 3асгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга, Монгол Улсын 3асгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны даргатай холбоотой хэсгийг тус тус хүчингүй болгохоор хуулийн төсөлд тусгасан.

Түүнчлэн төрийн данхгар бүтцийг бууруулах ажлыг Засгийн газар өөрсдөөсөө эхэлж байна. Яамдын бүтцийг цөөлнө. Тухайлбал 1900 албан хаагч байгаа. Үүнийг 20 орчим хувиар бууруулна.

Хоёрдугаарт, 2019 онд Үндсэн хуулийн өөрчлөлт хийсэн. Байгалийн баялгийн өгөөжийг одоо ба ирээдүйн иргэддээ тэгш, шударгаар өвлүүлэх, эзэмшүүлэх, ашиглах асуудлыг шийдэж байсан. Үүнтэй холбоотойгоор 2024 онд Баялгийн сангийн тухай хуулийг баталсан. Энэ хуулийн хэрэгжилтийг хангах, илүү бодитой болгох зорилгоор стратегийн ач холбогдол бүхий ордын тодорхой хувийг төр эзэмшиж, ард иргэдэд хүртээх асуудлыг шийдвэрлэж эхэлж байгаа. Засгийн газрын БЭТ-өөр Ж.Батзандан ажиллаж байгаа. Мөн Н.Учралаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. Эдгээрийн үр дүнг харъя, алдаа оноо байвал засаж залруулъя, хурдавчлуулъя гэж ажлын хэсэг байгууллаа. Тодруулбал, гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.