СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-06-20

🔴LIVE: Н.Учрал: ЭЗХЯ 28 газар, хэлтсийн даргатай юм байна. Арвыг нь татан буулгана

Нийтэлсэн
4 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
4 цагийн өмнө

"ЭЗХЯ 28 газар, хэлтсийн даргатай юм байна. Арвыг нь татан буулгана. Дарга нарын тоог бууруулна" гэж Тэргүүн шадар сайд бөгөөд ЭЗХ-ийн сайд Н.Учрал хэллээ.

УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд ЭЗХ-ийн сайд Н.Учрал:

-Олон улсын нөхцөл байдлаас шалтгаалаад уул уурхайн гол бүтээгдэхүүн нүүрсний үнэ 40 хувиар уначихаад байна. Төсвийн орлого 50 хувиар багасах эрсдэл үүссэн. Тендер нь зарлагдаагүй, эхлээгүй байсан 500 гаруй тэрбум төгрөгийн төсөл хөтөлбөрийг зогсоож байна.

Түүнчлэн сул орон тоог цомхотгох ажил хийгдэнэ. Үндэсний хороо, зөвлөл нэртэйгээр байгуулагдсан газруудын албан хаагчдын цалин төрийн албан хаагчдаасаа өндөр байгаа нь шударга бус.

Яамгүй сайд нарын ажлын албыг татан буулгана. 100 хүнтэй яам долоон газартай, 100-гаас бага байгааг таван газартай болгож өөрчилнө.

гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.