СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-06-20

🔴LIVE: О.Амгаланбаатар: Баяр наадмын тухай хуулийн төсөл болон у.з Б.Бат-Өлзийгийн цолыг наадмаас өмнө амжихгүй боллоо

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
5 цагийн өмнө

Баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан УИХ-ын гишүүн О.Амгаланбаатартай ярилцлаа.

Энэ хуулийн төсөл батлагдах эсэхээс хамаарч тухайлбал, улсын заан Б.Бат-Өлзийгийн цолыг олгох эсэх нь хамаарах юм. Түүний хувьд "Наадмаас өмнө амжихгүй боллоо" хэмээн тайлбарлаж байна. 

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар: 

-Баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл ч, улсын заан Б.Бат-Өлзийд цол нөхөн олгох асуудал аль аль нь наадмаас өмнө амжихгүй боллоо. Байнгын хороодоор орох гэх мэт олон шаттай байдаг. 

-Хуулийн төсөлд эрийн гурван наадам хийх заалт оруулсан талаараа? 

-Өөрөө бөхөө барилдаад, өөрөө морио унаад, өөрөө нум сумаа харвана гэхээр хүмүүс сайн ойлгохгүй байх шиг байгаа юм. Говь-Алтай аймагт бид туршиж байсан. Маш олон оролцогчтой, халуун дулаан уур амьсгалтай болж байсан. 

Хөдөө орон нутагт тулгамдсан асуудал гэвэл үндэсний их баяр цэнгэл наадам гэчихээд үндэсний хэмжээнд биш, мөнгөтэй чадалтай хэдэн хүний хооронд болдог болсон. Сумын түрүү бөх наадмын урьд өдөр тодорч байна. Нэг насанд арван морь уралдаж байна. Өвөлжин тэжээсэн гэдэг ч юм уу, хэний морь түрүүлэх нь тодорхой болчихоод байна. Дийлэнх нь баярлаж цэнгэж чадахгүй байна. Үүнийг өөрчлөх нь энэ хуулийн төслийн гол зорилго юм гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.