СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴ЧУУЛГАН: Гурилын гаалийн албан татварыг сэргээх хуулийг яаралтай горимоор хэлэлцэхийг дэмжлээ

Нийтэлсэн
6 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
6 цагийн өмнө

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдааны эхэнд хуулийг яаралтай хэлэлцэхийг дэмжих эсэх талаар санал хураалт явууллаа. Тодруулбал, гурилыг гаалийн албан татвараас чөлөөлсөн хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг УИХ-аар яаралтай хэлэлцэхийг дэмжих эсэх санал хураалт явуулав.

Улмаар санал хураалтад оролцсон гишүүдийн 68.6 хувь нь дэмжсэнээр дээрх хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэхийг дэмжлээ.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Гаалийн албан татвараас чөлөөлсөн гурилын импорттой холбоотой асуудал өмнө нь УИХ-аар орж хэлэлцэгдээд 64 гишүүний дэмжлэг авч чадаагүйгээр, унаад буцсан. Засгийн газрын гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн сайд Ж.Энхбаярт Улсын Их Хурлын даргын зүгээс үүрэг болгосон. УИХ дээр гурилыг гаалийн албан татвараас чөлөөлсөнтэй холбоотойгоор үүссэн нөхцөл байдал хоёр талтай. . Бүр цаашлаад хэрэглэгчдэд гурилын үнийн өсөлт гэдэг дарамт ирдэг учраас үүн дээр тодорхой хэмжээний зохицуулалт хий гэдэг үүрэг өгсөн.

Үүнтэй холбогдуулаад Ж.Энхбаяр сайд гаалийн албан татвараас гурилыг чөлөөлсөн шийдвэрийг тохируулга хийж өргөн барихад “Гаалийн албан татварын тухай” хуульд хүндрэл байна. Тиймээс энэ хуулиа өмнө нь өргөн барьснаараа өргөн барья, харин дагаад авч хэрэгжүүлэх арга хэмжээний тогтоолыг УИХ-аас баталж өгөөч гэж хүсэлт тавьсан. Тийм учраас 2024 онд гаалийн албан татвараас чөлөөлөх хууль батлагдаж байх үед дагаж гарсан тогтоолыг хүчингүй болсонд тооцоод, энэ хууль хүчингүй болж байгаатай холбогдуулан тогтоолын төсөл өргөн барьж батлуулья гэдэг хүсэлт тавьсан. Энэ тогтоолын төслийг нь хамт хүлээж авч, хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн учраас яаралтай горимоор хэлэлцэхийг нь өнөөдрийн УИХ-ын чуулганд оруулж, хэлэлцэх эсэхийг нь шийдвэрлэх гэж байгаа юм.

Хуулийн төслийг УИХ-ын чуулганаар яаралтай хэлэлцэхийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.