Өнөөдөр /2025.06.20/ нийслэл хот орчмоор их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө +9…+11 градус, өдөртөө +27…+29 градус дулаан байна.
Багануур, Тэрэлж орчмоор багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө +5…+7 градус, өдөртөө +27…+29 градус дулаан байна.
Нутгийн төв хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Алтайн өвөр говь болон Халх гол орчмоор, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр.
Маргаашнаас болон 24-нд ихэнх нутгаар +30 градусыг давж халж, уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул, болзошгүй наршилт, аянга, цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +2...+7 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +16…+21 градус, бусад нутгаар +9…+14 градус, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +21…+26 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +31…+36 градус, бусад нутгаар +26...+31 градус дулаан байна.
Зургаадугаар сарын 21-25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
21-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 22-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 23-нд Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 24-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +6…+11 градус, өдөртөө +23...+28 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +18...+23 градус, өдөртөө +33...+38 градус, бусад нутгаар шөнөдөө +13…+18 градус, өдөртөө +28...+33 градус дулаан байна.
Гэрэл зургийг Б.Баяр /албан ёсны зөвшөөрөлтэй/
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.