“АРА ФЕСТ 2025” гурав дахь жилдээ цар хүрээгээ уламтэлж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, олон улсын нэртэй уран бүтээлчид, Монголын бүх үеийн одод, үндэсний өв соёлын гайхамшгийг нэгтгэсэн цогц арга хэмжээ болж АРА Комплекс, Архангай аймагт 2025 оны 6-р сарын 24-өөс 8 сарын 3-ны хооронд зохион байгуулагдах гэж байна.
“ARA FEST 2025” наадмын гол зорилго Монголын язгуур өвсоёлоос эхлээд орчин үеийн урлагийн бүхий л төрлийг дэмжин дэлхийн дэвжээнд таниулах, тэр дундаа үзэсгэлэнт Архангай нутгаа аялал жуулчлалын төв болгон хөгжүүлэх юм байна.
“ARA FEST 2025” энэ жил зөвхөн хөгжмийн наадам гэхээсээ илүүтэй гэр бүл, найз нөхдөөрөө ирж оролцон, мартагдашгүй дурсамж бүтээх цогц орчныг бүрдүүлэхээр зорьсон төдийгүй дэд бүтцээ улам сайжруулж, боловсон ариун цэврийн байгууламж, нарны эрчим хүчний эх үүсвэр, 8 метр өндөртэй хамгийн том гулсуур, 300 метрийн “зиплайн” байгуулсан ба олон улсын стандартын богино зайны морин тойруулга үйл ажиллагаагаа эхлүүлэх аж.
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжлэхбөгөөд долоо хоног бүр өөр өөр төрлийн арга хэмжээгээр дүүрэн байх юм.
Майхантай аялагчдад зориулсан тусгай бүсүүд, аяллыншинэ шийдэл болох унтлагын капсулуудыг анх удаан нэвтрүүлж байгаагаараа онцлог юм байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.