УИХ-ын чуулганы хуралдаанаар Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.
Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар эхлүүлсэн бөгөөд хууль санаачлагчийн илтгэл болон Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан юм.
Түүнчлэн гишүүд хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан байр сууриа илэрхийлж, санал хураалтыг хойшлуулаад байсан юм. Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явууллаа.
Санал хураалтад оруулсан Улсын Их Хурлын 75 гишүүний 54.7 хувь нь Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив. Үргэлжлүүлэн хамт өргөн мэдүүлсэн төсөл тус бүрээр санал хураалт явуулж шийдвэрлэлээ. Санал хураалтад оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сайн хууль хэрэгтэй Сайд байхад том толгойтой Нямбаатарын эрхийг хязаарлаж өгөөрэй энэ дураараа дургихыг зогсоо Хууль шүү