СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-06-19

Туул, Тэрэлж, Хэрлэн, Сэлбэ гол дагуу 9 чиглэлд хөдөлгөөнт завьт эргүүл ажиллаж эхэллээ

Нийтэлсэн
6 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
6 цагийн өмнө

НОБГ, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн, Сэлбэ гол дагуу 9 чиглэлд хөдөлгөөнт болон завьт эргүүлийн үүргийг гүйцэтгэж эхэллээ. 

Онцгой байдлын байгууллагаас урин дулааны цаг ирж, аялал, амралтын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер, ус, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна. 

Энэ хүрээнд усанд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг өдөр бүр томоохон гол, нуурын эрэг дагуу ажиллуулж, гол, мөрөн, нуурын дагуу усанд орохыг хориглосон тэмдэг тэмдэглэгээ байрлуулж, амарч зугаалж байгаа иргэдэд сэрэмжлүүлэг, зөвлөмжийг хүргэж байгаа юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.