Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний яаманд ажиллаж байна. “ДЦС-3” станцад онцгой дэглэм, бусад цахилгаан станцад өндөржүүлсэн бэлэн байдал тогтоов.
Ерөнхий сайд Г.Занданшатар:
-ТЭЦ 3 дээр гарсан осол нь эрчим хүчний салбарт олон жил бугшсан зөрчлийн илрэл. Том утгаар нь авч үзвэл Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд эрчим хүчний эрсдэл бий болгож байна.
Үе, үеийн сайдууд энэ асуудалд анхаарсаар ирсэн. Нэн ялангуяа энэ том зургийг одоогийн сайд харж, шийдэл гарцыг харж байгаа учир улираан томилсон. Нэгдсэн удирдлагатай байх зарчим нь өнөөгийн дотор байгаа бүх зургийг олж хараад прагматик байх учир удирдлагын зөрчим ёсоор зөв зохион байгуулалтад оруулах санаачилга дэвшүүлсэн. Иймд салбарын сайдыг үргэлжлүүлж ажиллах шийдвэр гарсан. Сайдаа дэмжиж нэг толгойтой ажиллах хэрэгтэй. Ингэхгүйгээр энэ салбарт бугшсан асуудал шийдэгдэхгүй.Сайдад 100 хоногийн үүрэг даалгавар өгнө. Зургаан сарын хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана. Эрчим хүчний салбарт онцгой дэглэм тогтоож байна гэж ойлговол зохино.
Манай улс нүүрстэй, баялагтай, нар салхитай байж бид эрчим хүчнээс хараат байсаар байна. 190 сая ам.долларын эрчим хүч үйлдвэрлэж байна. Энэ өвлийг яаж давах вэ гэдэг эрсдэл байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
My god. Ehelleedee