Үйлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулагджээ. Тус түр хороо МҮЭ-ийн 24-р их хурал хийхийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв. Учир нь МҮЭ-ийн ерөнхийлөгчид жирийн гишүүд дэвших ямар ч боломжгүйгээс гадна хяналт, хариуцлагын тогтолцоогүй болсон гэж хэллээ.
МҮЭХ-ны гишүүн н.Тэгшжаргал:
-Үйлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулж байна. 21 аймагт салбараа нээж ажиллана. МҮЭ-ийг шинэчлэх түр хороо нэртэйгээр пейж хуудас нээнэ. Манай түр хорооны зорилго нь Үйлдвэрчний эвлэлийн хорооны 260 хүнтэй хийх хурлыг зогсоох, их хурлын төлөөлөгчдийг 2000-д хүргэх, холбооны хяналт, хариуцлагын тогтолцоог бий зорилготой юм. МҮЭ-ийн гадаа сууна. Гишүүд та бүхнийг биднийг дэмжиж ирж уулзаарай гэж хүсмээр байна.
МҮЭ-ийн 24-р их хурал хэзээ болох нь тодорхойгүй байна. Гишүүд бид нар дөрвөн жилд болох их хурлаасаа ихээхэн зүйлс хүлээж байсан. Гэсэн ч ямар ч мэдээлэл алга, хаалттай байсаар байна. МҮЭ-ийн ерөнхийлөгчид жирийн гишүүд, ахмад үе маань дэвших ямар ч боломжгүй байгаа юм. Нэр дэвших эрхийг нь хаасан тогтоол гаргасан байгаа юм. Бид энэ асуудлаар хуулийн байгууллагад хандана гэж төлөвлөсөн. Үйлдвэрчний эвлэлийн татвар төлж байгаа бүх хүмүүсийг уриалж энэ шинэчлэлд маань нэгдээрэй гэж хүсэж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.