СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-06-18

МАН-ын тавиул Л.Төр-Од МҮХАҮТ-ыг самраад дуусах нь ээ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 сарын өмнө

Он солигдохын өмнөхөн хуралдсан МҮХАҮТ-ын ээлжит бус XXI их хурлаас Л.Төр-Од ерөнхийлөгчөөр сонгогдоод даруй долоон сарын нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд бизнесийн төлөөний гол байгууллагын зүгээс хувийн хэвшлийнхээ дуу хоолой болж бодлогын өмгөөллийн нэг ч ажил хийгээгүй гэхэд хилсдэхгүй.

Монгол Улсын төсвийн цөөнгүй хувийг бүрдүүлдэг уул уурхайн компани, ААН-үүдэд Засгийн газрын БЭТ “сүр”-ийг үзүүлж байхад, гадаадын хөрөнгө оруулагч руу “эх оронч”-ийн дүр эсгэсэн эмэгтэй халдаж байхад МҮХАҮТ нүдэн балай, чихэн дүлий гүлдийгээд өнгөрсөн. Чухам энэ үед л танхим өмгөөллийн дуу хоолойгоо цуурайтуулж бизнес эрхлэгчдээ, гадаадын хөрөнгө оруулагчдаа хамгаалах ажлыг оройлон хийх ёстой байсан ч “загас шиг дуугүй” байхыг илүүд үзэж гишүүдийнхээ эгдүүцлийг төрүүлээд эхэлсэн.

Түүнээс өмнөх танхимын үе, үеийн удирдлагууд хувийн хэвшлээ хамгаалах, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, татвар, бизнесийн орчныг сайжруулах асуудлаар байр сууриа хэнээс ч айж эмээхгүйгээр илэрхийлдэг байсан. Харамсалтай нь тэр цаг үе түүх болсон бололтой.

Л.Төр-Од МАН-ын бага хурлын гишүүн бөгөөд экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх байсан, бизнесд гэхээсээ илүүтэй төрд ойр ажиллаж байсан түүхтэй. Тэр ч утгаараа танхим нь төрийн бодлогыг хэрэгжүүлэгч болсон гэлтэй.

бизнесийнхэн харж гайхсаар танхимд итгэх итгэл нь алдарсаар байна.

Цаашид 65 жилийн түүхтэй энэ том байгууллага бизнес эрхлэгчдийнхээ төлөө ажиллаж чадах эсэх нь дараагийн Гүйцэтгэх захиралд нэр дэвшигч хэн байх, Удирдах зөвлөл хүлээн зөвшөөрөх, Л.Төр-Одод итгэл хүлээлгэх эсэх зэрэг олон асуудлаас шалтгаалах болоод байх шиг.

МҮХАҮТ-ын олон мянган гишүүд, түүний дотор Удирдах зөвлөлийн гишүүд, Хяналтын зөвлөл яаралтай тодорхой арга хэмжээ авахгүй бол “ТӨР” имижтэй Төр-Од танхимыг самраад дуусах нь ээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (9)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

Aild tavisan mal ihenhdee l ovs, tejeel, hadlan bordoo baingiin guilgaastai, tegsen hirnee oligtoi ch osoj urjdeggui, ashig shim ogdoggui sensreh shahsan heden yum hodoo ailuud deer baij baidagsan.

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

Бас евроазийн талаар хувийн хэвшлийн талд биш оросын талын байр суурь баримталсан

Малчин
1 сарын өмнө
116.206.83.106

Оуюкагаагийн тавиулыг ямар хурдан зайлуулж бна аа!

Цэрэн
1 сарын өмнө
116.206.83.106

Зайл зайл новш

зочин
1 сарын өмнө
116.206.83.106

угаасаа л хамт зүтгэснийгээ 00 цаас шиг ашиглаад хаядаг, хавирч унагадаг, ханилгаа муутай нөхөр л дөө. уяанаасаа холдоогүй дээр нь буулгасан ч болж.

...
1 сарын өмнө
116.206.83.106

...

Замлин
1 сарын өмнө
116.206.83.106

20 гаруйхан настайгаас нь мэддэг, ашиглаж ашиглуулж явсангүй болохоор таны бодолтой хувь хүний хувьд санал нийлэхгүй байна. Хүн гэдэг амьтан нэг хэмжээстэй биш, олон талтай учраас улс төржсөн хүмүүсийн өрөөсгөл бодлоор бүрэн тодорхойлж дийлэх ч үгүй байх аа. Цаг хугацаа бүхнийг харуулна даа. Эр хүний замын хүзүү урт гэж, юм харагдаж байгаа шигээ байдаггүй, бүх зүйл учир шалтгаан, үр дагаврын хуулиар өрнөж байдаг хорвоод харж л байя даа хоёулаа, хэн нь хэн бэ гэдгийг.

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

Харах царайны увайгүй новш, мэдээж ОЭ ны гар хөл гэхээр яавч өөдтэй амьтан биш, харин ч хожуу огцрууллаа, Лхагважав хамаагүй илүү шүү! Энхтүвшин мэдээд үндсэндээ энэ нөхөрт тамгаа өгөөгүй шүү дээ.

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

УГААСАА ЭНХБАЯРЫН СУГАНЫ ҮС ЮМ БАЙНА ЛЭЭ, ХАМГИЙН ЧАДВАРГҮЙ НОВШИЙГ НЬ ОЛЖ ДАМЖИХ ЮМ АА ГӨЛӨГНҮҮД

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.