СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2025-06-18

🔴Б.Түвшин: Хувь хүний бизнесийн харилцааны орлогоос нийгмийн даатгал авах нь тухайн бизнесийг устгаж байна

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
5 цагийн өмнө

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Түвшин нарын 41 гишүүн 2025.05.09-ний өдөр өргөн мэдүүлсэн юм.

УИХ-ын гишүүн Б.Түвшин:

-Нийгмийн даатгалын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-ын 41 гишүүн санаачилж, олон хэлэлцүүлэг хийснээр тавдугаар сарын 9-нд өргөн барьсан. Өнөөдөр НББХ-ны хуралдаанаар хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хуулийн төсөл үндсэн гурван заалттай.

Нэгдүгээрт, Нийгмийн даатгалыг ямар харилцаанаас авах вэ? Бүх бизнесийн харилцаанаас авах юм уу? Одоо бол бүх бизнесийн харилцаанаас авдаг. Хувь хүн ямар ч төрлийн гэрээ хийсэн хоёр талаас нийгмийн даатгал төлдөг. Үүнийг олон улсад байдаг жишгээр ажилтан, ажил олгогч буюу хөдөлмөрийн харилцаанаас нийгмийн даатгал авна. Харин.

Иргэн түр зуурын ажил хийдэг. Машин тээврийн үйлчилгээ үзүүлдэг. Ингээд иргэний болон хуулийн зохицуулалт ороод ирэхээр гэрээ байгуулагч этгээд Тэгэхээр үүнийг болиулж, ажилтан, ажил олгогчийн хоорондын хөдөлмөрийн харилцаанаас авдаг байхаар зохицуулалт оруулж өгсөн. Ингэж байж иргэд хөдөлмөрлөж амьдрах орлогоо олох боломжтой болно.

Хоёрдугаарт, Нийгмийн даатгалын хуульд цалин хөлс + унаа байр, хоолны хөнгөлөлтөөс нийгмийн даатгал авна гэж заасан байгаа. Гэтэл хөдөлмөрийн хуулийн цалин хөлс дээр өөр тодорхойлолт байдаг. Хөнгөлөлтүүд байдаггүй. Тэгэхээр энэ хөнгөлөлтүүдээс нийгмийн даатгал авах нь зөв үү буруу юу гэдэгт маргаан үүсэж байна. Учир нь цалин гэдэг ойлгоц дотроо хөнгөлөлтүүдийг багтаасан. Одоо байгаагаас нь хасчихвал нийгмийн даатгалын санд томоохон хэмжээний алдагдал үүснэ гэж үзэж байгаа. Нэг талаасаа үнэн. . Үүнийг яаж шийдвэрлэх вэ гэдгээ шийднэ.

Гуравдугаарт, Байгууллагаас төлдөг нийгмийн даатгалын хэмжээг дээд хэмжээтэй болгох дээр маргаантай тооцоолол гараагүй гэв.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.