СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-06-18

🔴LIVE: Т.Аубакир: Хоёр хуулийн төслийг нэгтгээд зөв тогтолцоог бий болгох ёстой

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 цагийн өмнө

"Б.Түвшин нарын гишүүдийн санаачилсан нийгмийн даатгалын хуулийн төслийг Засгийн газраас өргөн барих хуулийн төсөлтэй хамтатгаж хэлэлцэх нь зүйтэй. Бүгдээрээ олон талаас нь ярьж байж зөв шийдлийг нь олох ёстой" гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир хэллээ.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир:

-Нийгмийн даатгалын сан нь маш эмзэг болчихсон. Төсвийн нэг хэсэг болсон. Манай улсад 1.3 сая иргэн хөдөлмөр эрхэлж байгаа. Бидний нийгмийн даатгалын шимтгэлээс ахмадын тэтгэврийг олгож байгаа. Энэ балансыг барих ёстой. Манай яам мөн нийгмийн даатгалтай холбоотой хууль өргөн барьсан. Түүнчлэн Бүгдээрээ олон талаас нь ярьж байж зөв шийдлийг нь олох ёстой. Хоёр хуулийн төслийг нэгтгээд, тоо судалгаатай зүйл заалтуудыг оруулаад Засгаас өргөн мэдүүлнэ гэж төлөвлөж байна. Маш зөв тогтолцоог бий болгох ёстой гэдэг байр суурьтай байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.