СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-06-18

НИТХ-ын дарга А.Баяр: Мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцэлнэ

Нийтэлсэн
3 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 цагийн өмнө

"Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцэлнэ" гэж НИТХ-ын дарга А.Баяр хэлж байна.

Скүүтэр, мопедоос үүдэлтэй зам тээврийн ослын дуудлага эрс нэмэгдсэн бөгөөд манай улсын хэрэглээнд нэвтэрснээс хойш 1000 орчим ослын дуудлага бүртгэгдэж, 300 орчим хүн гэмтэж, бэртжээ. Иймд иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр мопед, скүүтэрийн түрээсийн үйлчилгээ үзүүлж буй “Eco bike”, “Таbо” компаниудын төлөөлөл болон Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын хөгжлийн газар, Нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдлагуудтай уулзлаа.

Уулзалтаар гудамж талбайд эмх замбараагүй тавигдсан мопед, скүүтэрийг тодорхой таних тэмдэг бүхий зогсоолтой болгох, хүний хөдөлгөөн ихтэй бүсүүдэд скүүтэрийн хурдыг цагт 8-10 км-ээс дээш хурдлахгүй байх тохиргоог хийх боломжтой эсэхийг судлахыг үүрэгдлээ. Уг ажлыг Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаярт даалган аж ахуй нэгжүүдийн саналыг тусгаж, нэгдсэн саналаа ирэх долоо хоногийн лхагва гарагт танилцуулахыг даалгалаа.

НИТХ-ын дарга А.Баяр “Монголд анх мопед, скүүтэрийн хэрэглээ орж ирэхэд дүүргүүд манайд байршуулаад өгөөч гэж хүсэлт гаргадаг байсан. Одоо харин хэзээ, хаанаас скүүтэртэй хүн гарч ирээд миний хүүхдийг, аав, ээжийг, намайг мөргөчих бол гэсэн айдастай боллоо. Скүүтэрт мөргүүлээд маш хүнд гэмтээд насан туршдаа босож ирэхээргүй болсон хүн ч олон байна. Явган хүний зам дээр замбараагүй тавигдсан мопед, скүүтэрээс болж хүүхдийн тэрэгтэй, харааны бэрхшээлтэй иргэд явах нөхцөл алга. Тиймээс бид энэ асуудлыг цэгцлэхдээ нэг талын шийдвэр гарахаас илүүтэйгээр аж ахуй нэгжүүдийнхээ саналыг авч, нэгдсэн шийдвэрт хүрч хамтарч ажиллана” гэв.

Тээврийн цагдаагийн албанаас зөвхөн “Jet”, “Таbо” компанийн мопед, скүүтэрийг өдөрт дунджаар 18.000 орчим хүн түрээсээр ашигладаг бөгөөд сүүлийн жилүүдэд хэрэглээ эрс өсөж байгааг онцоллоо.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.