СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-06-18

🔴LIVE: Н.Тавинбэх: “ДЦС-3”-ын гэмтлийн дүгнэлт гараагүй байна

Нийтэлсэн
3 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
3 цагийн өмнө

"“ДЦС-3”-ын гэмтлийн дүгнэлт гараагүй, засварын ажил хэзээ эхлэх, ямар хэмжээний төсвөөр засварлах нь тодорхойгүй байна"гэж ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх хэлж байна. 

ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх:

-Энэ сарын 02-ны өдөр ТЭЦ3-д үйлдвэрлэлийн осол гарч, есдүгээр машинд засвар хийх үеэр генератор бүрэн гэмтэж, нэг хүн нас барсан. Хууль хүчний байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байна. Гурван комисс ажиллаж байна. Аль алиных нь дүгнэлт эцэслэн гараагүй байна.

Дулааны үйлдвэрлэлд нэмэлт арга хэмжээ авч ажиллаж байна. Харин цахилгааны хувьд есдүгээр машины үйлдвэрлэж байсан хэмжээгээр дутагдалд орно. гэж үзэж байна.

Цахилгаан дулааны үнэ нэмэгдсэнээр тодорхой хэмжээний орлого олж байгаа. Үнэ өссөнтэй холбоотойгоор нэг дор 570 тэрбумын орлого орж ирээгүй. Харин олж ирсэн орлогоо бид үнийн өсөлтөд зарцуулах, хуваарийн дагуу компаниудад хуваарилаад явж байгаа гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.