СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-06-18

Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал тамгаа гардан авчээ

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 цагийн өмнө

Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар томилогдсон Н.Учрал Ерөнхий сайд Г.Занданшатараас яамны тамгыг гардан авч, өнөөдөр (2025.06.18) албан үүргээ эхлүүлэв. 

Сайд Н.Учрал яамны үйл ажиллагаа, бодлогын залгамж чанарыг хадгалах, эдийн засгийн өсөлт, хөгжлийг хангах стратеги хэрэгжүүлж, бодит үр дүнд хүргэнэ гэдгээ илэрхийлж, хамт олонд амжилт хүсэв. Мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулж, улс орны эдийн засгийн өсөлт өрх бүрд мэдрэгдэж, баялгийн санг арвижуулахад онцгойлон анхаарч ажиллана гэв. 

Түүнчлэн яамны газар, хэлтсийн удирдлагуудтай уулзаж, бодлого, үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдалтай танилцав. Мөн хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр бодлогын чиглэлүүдийн талаар мэдээлэл сонсож, цаашид хэрэгжүүлэх ажлын зорилт, чиглэлийг онцлон тэмдэглэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.