Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт Toyota Prius маркийн авто машины жолооч замын зорчих хэсэг дээр зогсож байсан Kia-5 маркийн автомашин болон тус тээврийн хэрэгслийн хажууд зогсож байсан зорчигчийг мөргөсөн осол гарчээ.
Тус ослын улмаас нэг хүний амь нас хохирсон хэргийг Төв аймгийн цагдаагийн газар шалгаж байна.
Тухайн Kia-5 маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь адуу дайрч замын зорчих хэсэг дээр зогсох үед зорчигч машинаас буусан үедээ өөр тээврийн хэрэгсэлд мөргүүлж амь насаа алджээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.