СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-06-17

Ахлах ахлагч М.Доржбаяр голын усанд живж байсан хоёр хүүхдийн амь насыг авран хамгаалжээ

Нийтэлсэн
6 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
6 цагийн өмнө

Завхан аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч М.Доржбаяр амарч явахдаа голын усанд живж байсан хоёр хүүхдийн амь насыг авран хамгаалжээ.

Тодруулбал, зургаадугаар сарын 15-ны өдрийн 20:00 цагийн орчимд Хожуул голд хоёр хүүхэд хөл алдаж живж байхад нь ахлах ахлагч М.Доржбаяр гэр бүлийн хамтаар амарч явахдаа амь насыг нь хамгаалж, ар гэрт нь эсэн мэнд хүлээлгэн өгсөн байна.

Усанд живсэн дүүгээ аврах гэж ороод ах нь хөл алдаж хоёулаа амь эрсдэх аюултай байсныг ийнхүү анзаарч, хоёр хүүхдийг эсэн мэнд аварч, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэнд гэр бүлийн зүгээс талархал ирүүлжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.