СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-06-17

🔴LIVE: Н.Номтойбаяр: Ерөнхий сайдтай уулзаагүй байна. Түүний дараа шийдвэрээ гаргана

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 цагийн өмнө

Засгийн газарт хамтрах урилга авсан намууд эхнээсээ шийдвэр гаргаж эхэлсэн. Харин Үндэсний эвсэл хараахан хурлаа зарлаагүй байгаа аж. "Ерөнхий сайдтай уулзаагүй байна. Бүлгийн хурлын дараа надтай уулзана гэсэн мэдээлэл байна" гэж Үндэсний эвслийн тэргүүн, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хэлэв. 

Үндэсний эвслийн тэргүүн, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:

-Үндэсний эвсэл Удирдах зөвлөлийн хурлаа хараахан зарлаагүй байна. Эргэлзээтэй зүйлүүд байна, энэ тухай мэдээллийг авах хэрэгтэй байна. Надад ирсэн мэдээллээр Ерөнхий сайд Г.Занданшатар Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны дараа УИХ дахь МАН-ын бүлэг нь хуралдах юм байна. Уг хурлын дараа Ерөнхий сайдтай биечлэн уулзана. Надаад асуух зүйлүүд байна. Мэдээлэл дутуу байна. Үүний дараа хуралдаанаа хуралдуулна.

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарын мэдээллийг сонслоо. Засгийн газрын бүтэц хэвээр явах юм байна гэж ойлгосон. 2025 оны төсөвт тодотгол хийхдээ шинэ Засгийн газрыг цомхон байлгах Удирдах зөвлөлийн шийдвэр гарсан юм байна. Тодруулах зүйлүүд их байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.