Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар Т.Аубакирыг томилно.
УИХ-ын гишүүн Т.Аубакир:
-Манай намын удирдлагын түвшинд шинэ засгийн газарт үндэсний цөөнхийн төлөөллийг оруулах нь зөв гэдэг зүйлийг яригдсан байсан. Нийгмийн хамгааллын салбарт томилогдож байгаагаа өнөөдөр мэдсэн. Мэдээж Ерөнхий сайдын хувьд салбар салбарт нь мэргэжлийн хүмүүсийг томилох зарчим баримталсан байх. Нийгэм хамгааллын салбар маш том салбар. Тиймээс нэг дор бүгдийг нь өөрчлөх боломжгүй. Оновчтой хоёроос гурван ажлыг барьж авсан ажлаа дуустал хийнэ гэж бодож байна.
Тухайлбал, тэтгэврийн сан доголдолтой байгаа. Үүнийг тогтвортой болгох хүрээнд хувийн тэтгэврийн санг оруулж ирнэ. Хувийн тэтгэврийн санг оруулж ирэх зайлшгүй шаардлага үүсээд байна.
Миний хувьд хөдөө аж ахуйн салбарын хүн. Итгэл хүлээлгэвэл ажиллана гэдгээ илэрхийлсэн гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Шаа л даа бадмаа минь өнөө өглөө мэдсэн ч гэх шиг. Хуцна биз