СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2025-06-17

Тэртээх хаалттай Мардайн орд нээлттэй төсөл болон дахин сэргэх гэж байна

Нийтэлсэн
6 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 цагийн өмнө

Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025 оны зургаадугаар сард бүртгүүлснээр энэхүү түүхэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах алхам албан ёсоор эхэлж байна.

Мардайн орд нь Дорнод аймгийн нутагт оршдог бөгөөд 1980-аад онд ЗХУ-ын тусламжтайгаар ашиглаж байсан цөөн ураны ордуудын нэг. Тухайн үед зөвхөн цэргийн зориулалтаар олборлолт хийж, мэдээлэл нь олон нийтээс бүрэн нууцлагдаж байв. Харин өдгөө энэ орд Монголын стратегийн ашигт малтмалын жагсаалтад багтсан, чухал төслийн нэг болж байна.

Шинээр бүртгэгдсэн “Дорнод Уран” компани нь Монголын “Мон-Атом” болон ОХУ-ын “Росатом” корпорацийн охин компанийн хамтарсан бүтээн байгуулалтын үр дүн юм. .

Мардайн ордод урьдчилсан судалгаагаар 25,000 гаруй тонн ураны баталгаат нөөц байгаа хэмээн тооцоолжээ. Хэрвээ төслийг олон улсын аюулгүй ажиллагаа, байгаль хамгааллын стандартын дагуу хэрэгжүүлж чадвал Монголын эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулах, хоёр орны хамтын ажиллагаанд шинэ хуудас нээх бололцоотой гэж үзэж байна.

Өнгөрсөн үеийн хаалттай байсан орд одоо ил тод, хариуцлагатай, олон нийтийн оролцоотой төслөөр сэргэх гэж буй нь манай орны эдийн засаг, 2 орны найрсаг харилцаанд чухал ач холбогдолтой билээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

yuyy
3 цагийн өмнө
116.206.83.106

ene orosuud ch dee. bvteh uls bish shvvv. gereegee l sain hiih heregtei shvv manaihaan

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.