СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2025-06-17

Монгол-Оросын хамтарсан Мардайн “Уран”-ы төсөл урагшилж байна

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 цагийн өмнө

Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургаадугаар сард “Дорнод Уран” нэртэй шинэ компанийг албан ёсоор бүртгэж, үйл ажиллагааны эрх олгожээ.

Тус компани нь Монголын төрийн өмчит “Мон-Атом” болон ОХУ-ын “Росатом” корпорацийн охин компаниудын хамтарсан хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан бөгөөд Дорнод аймгийн Мардайн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой юм.

Мардайн бүлэг орд нь Зөвлөлтийн үед олборлолт хийж байсан ураны орд бөгөөд Монгол Улсын стратегийн ордын жагсаалтад багтдаг. .

“Дорнод Уран” ХХК цаашид ТЭЗҮ боловсруулах, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх, орон нутгийн иргэдтэй зөвлөлдөх зэрэг үндсэн шатанд орж ажиллах төлөвтэй байна.

Хамтарсан төслийн хүрээнд байгаль орчны аюулгүй байдал, олон нийтийн оролцоо, ил тод байдлыг чухалчилж ажиллах шаардлагатайг талууд онцолж байгаа бөгөөд холбогдох хууль, олон улсын стандартын дагуу ажиллах болно хэмээн мэдээлжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ГАНА
1 цагийн өмнө
116.206.83.106

Хамтран ажиллаж байсан Канадын Ханресурс компанийг хөөн гаргаж,Франц-Монголын хамтран уран олборлох гэрээг гацаах,нураах ажлыг далдаас зохион байгуулж Монголчуудыг талцуулан хэрэлдүүлж байсан Оросууд ийм л зорилготой байжээ. Одоо манай УРАНЫГ ЭСЭРГҮҮЦЭГЧ ЭХ ОРОНЧИД ЮУ ГЭЖ БҮЛТРЭХ БОЛ?

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.