СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-06-17

Х.Нямбаатар: Улс төр тогтворгүй байгаагаас шалтгаалаад бүх ажил хойшлоод байна

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 цагийн өмнө

Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар цаг үеийн зарим асуудлаар мэдээлэл өгөв. 

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар:

-Улсын төсөв тодотгосонтой холбоотойгоор төрийн албан хаагчийг 9 орчим хувиар цомтгоно гэж тооцоолсон. Одоо бид баталгааны асуудлаа шийдэх гурван төсөл байна. Гадаад дотоод уулзалтыг хийгээд явж байна. Тойрог зам ашиглалтад орсноор түгжрэлийг 50 хувиар бууруулна гэдэг тооцоолол байгаа.

Долоодугаар сард ТЭЦ V-ийн тендер нээгдэнэ. Бидний хамгийн том төсөл. Төр хувийн хэвшлийн түншлэлээр явагдахаар тендерээ зарласан. Дөрвөн аж ахуй нэгжийн материалыг авсан. Амралтын өдрүүдэд барилга барих талбай дээр очиж ажилласан.


Харин дулааны асуудал эрсдэлтэй байна. Учир нь ТЭЦ III-ын шатсан есдүгээр турбины зуух нь бүтэн шатаагүй. Иймд технологийн горимын хувьд өөрчлөлт оруулаад халуун усаа эргүүлэх горимдоо шилжье гэж байгаа. Үүний дараа турбин генератор захиалах, тендерээ зарлая гэдэг асуудал яригдаад явж байна.

Харин үлдсэн айлуудаа дулаалъя гэхээр тодотгол дээр бидний өнгөрсөн жилийн босгох ёстой бондын 200 тэрбум төгрөгийг улсын төсөв батлахдаа хассан. Бондын эргэн төлөлт хэвийн үргэлжилж байгаа. 2027 он гэхэд гадаад, дотоод бүх бондоо төлж дуусгахаар байна. Харин бид Улс төр тогтворгүй байгаагаас шалтгаалаад бүх ажлууд ингээд хойшлоод байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.