Олон Улсын Цагдаагийн сургалтын байгууллагуудын холбоо (ИНТЕРПА) нь олон улсын цагдаагийн сургалтын чанарыг дээшлүүлэх, эрдэм шинжилгээ, сургалтынчиглэлээр хамтран ажиллах, туршлага солилцох, профессор багш солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, багшийг чадавхжуулах арга хэмжээг зохион байгуулах зорилгоор 2011 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний цагдаагийн академийн санаачилгаар тус улсын Станбул хотноо анх байгуулагдсан.
Тус холбоо нь дэлхийн 63 орны 80 гаруй цагдаагийн сургалтын байгууллага, их, дээд сургууль, коллежийн гишүүнчлэлтэйгээр тогтвортой үйл ажиллагаа явуулдаг.
Монгол Улсын Дотоод хэргийн их сургууль тус холбоонд 2011 онд гишүүнээр элссэн бөгөөд 2022 оноос Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
Олон Улсын Цагдаагийн сургалтын байгууллагуудын холбоо (ИНТЕРПА)-ны Удирдах зөвлөлийн 27 дугаар хурлыг Монгол Улсад анх удаа зохион байгуулна. Энэхуралд Удирдах зөвлөлийн гишүүн Бүгд Найрамдах Турк Улс, Саудын Арабын Хаант Улс, Катар Улс, Мальдивын Бүгд Найрамдах Улс, Бүгд Найрамдах Индонез Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс, Бүгд Найрамдах Узбекистан зэрэг улсын 20 гаруй төлөөлөгч биечлэн, Бүгд Найрамдах Энэтхэг Улс болон Умард Македони Улсын Цагдаагийн сургуулийн төлөөлөгчид цахимаар оролцож байна.
Удирдах зөвлөлийн 27 дугаар хурлаар Олон Улсын Цагдаагийн сургалтын байгууллагуудын холбоо (ИНТЕРПА)-ны Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох, 2025 онд зохион байгуулах 14 дэх удаагийн Ерөнхий зөвлөлийн ээлжит хурал, 2026 онд 28 дахь удаагийн Удирдах зөвлөлийн хурал зохион байгуулах улс, цагдаагийн сургалтын байгууллагыг сонгох, товыг тогтоох, 2025 онд гишүүн цагдаагийн сургалтын байгууллагуудаас зохион байгуулах олон улсын цагдаагийн алба хаагчдыг чадавхжуулах сургалтын мэдээлэл хуваалцах, хоёр талт профессор багшийн солилцооны хөтөлбөрийн талаар хэлэлцэн шийдвэрлэнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.