СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2025-06-16

Эрүүл мэндийн салбарт сүүлийн арван сарын турш хийгдсэн “ОНЦЛОХ” ажлууд

Нийтэлсэн
6 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 цагийн өмнө

Эрүүл мэндийн салбарт сүүлийн арван сарын турш хийгдсэн “Онцлох” бодлогын ажлуудыг танилцуулж байна.

“Үндэсний баг байгуулж, хавдар, зүрх судас, гэмтэл, мэс заслын тусламжийг орон нутгаасаа авах боломжийг бий болгож эрх зүйн орчныг бүрдүүлсэн”

2024 оны байдлаар орон нутгийн иргэд 300 тэрбум төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тухайн орон нутгаасаа авах боломжтой хэдий ч Улаанбаатар хотод ирж авчээ.

Үр дагаварт нь төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж, иргэдэд чирэгдэл үүсэж, санхүүгийн хүндрэлд орж байна. Эрүүл мэндийн яамнаас уг асуудлыг шинэчлэх зорилгоор төвлөрлийг сааруулах цогц бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Үүнд төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдийн эмч, мэргэжилтнүүдээс бүрдсэн үндэсний баг “’орон нутгаас Улаанбаатар хотыг зорьж буй шалтгаанд суурилсан байдлаар” орон нутагт очиж тусламж, үйлчилгээг үзүүлэх, орон нутгийн хүний нөөцийг сайжруулах, чадавхжуулах ажлыг хийж хэрэгжүүлжээ. Уг бодлогын ажилд ЭМД-аас тарифын дэмжлэг үзүүлж эхэлсэн.

. Ингэснээр иргэд чирэгдэлгүй нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг авч чадсан.

Дээрх “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах цогц бодлого-”ыг хэрэгжүүлснээр . Цаашид аймаг, дүүргийн эмнэлгүүд хавдар, зүрх судас, гэмтэл, мэс заслын тусламж, үйлчилгээг өөрсдөө хийдэг болсноор эдийн засгийн үр өгөөж нь илүү нэмэгдэх юм. Тус бодлого 2028 он хүртэл хэрэгжсэний үр дүнд Улаанбаатар хотыг зорих шаардлагагүйгээр орон нутгаасаа чанартай тусламж, үйлчилгээг авах боломж бүрдэх юм.

“Иргэд эх орондоо эрүүл мэндийн тусламж, үйлчилгээгээ санхүүгийн хүндрэлд орохгүйгээр авах боломжийг нэмэгдүүлж байна.”

Гадагшаа явах эмчилгээний урсгалыг бууруулах зорилгоор арван багийг гадаадад бэлтгэж, найман баг нь эргэн ирж тусламж, үйлчилгээг нутагшуулах ажлыг эхлүүлж, эхний үр дүнг гаргажээ. Үр дүнд иргэд гадаад улс руу явж эмчлүүлэх шаардлагагүйгээр эх орондоо эрүүл мэндийн тусламж, үйлчилгээгээ санхүүгийн хүндрэлд орохгүйгээр авах боломжийг нэмэгдүүлж байна.

. Энэ зөвхөн бүртгэгдсэн мөнгөн дүн бөгөөд бүртгэгдээгүй маш их мөнгө гадагшаа урсаж байна. Уг валютыг татаж эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт болгож ашиглах зорилгоор үндэсний багууд гадаадад сурч байгаа аж. Үүний үр дүнд 2028 он гэхэд гадаад улсаас авдаг бүх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг дотооддоо эмчилдэг болох зорилт тавьжээ.

"Хорт хавдрын тусламж, үйлчилгээний хүлээгдлийг бууруулах цогц бодлогыг хэрэгжүүлж, аймаг дүүргийн эмнэлэгт шилжүүлэн төвлөрлийг сааруулах ажлыг эхлүүлсэн"

Манай Улсын эрүүл мэндийн салбарын хамгийн их төвлөрсөн тусламж, үйлчилгээ бол хорт хавдар. Уг тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулж, амбулаторийн тусламж, үйлчилгээ, хими, хөнгөвчлөх эмчилгээг аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгээс авдаг болгох бодлогын өөрчлөлтийг эхлүүлээд байгаа билээ.

Хорт хавдрын туяа эмчилгээний зохион байгуулалтыг сайжруулсны үр дүнд хүлээгдлийг бүрэн арилгажээ. .

Мөн Орхон аймаг дахь Медипас эмнэлгийг Хавдар судлалын үндэсний төвийн харьяанд шилжүүлэн авсан бөгөөд тус эмнэлэг нь хойд бүсийн аймгуудын хавдрын тусламж, үйлчилгээг хариуцаж, ачааллын найман хувийг хуваалцахаар төлөвлөсөн. Түүнчлэн төрөлжсөн мэргэшлийн бусад эмнэлгүүд нь мэс заслын болон бусад тусламж, үйлчилгээний ачааллыг хуваалцаж эхлээд байна.

"Эх хүүхдийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, хүний нөөц, тарифыг 30-60 хувиар нэмэгдүүлсэн"

Эх хүүхдийн тусламж, үйлчилгээнд онцгой анхаарал хандуулж тухайн тусламж, үйлчилгээний тарифыг нэмэгдүүлжээ. Үүний үр дүнд эх хүүхдийн тусламж, үйлчилгээний санхүүжилт нэмэгдэж, илүү чанартай, үр дүнтэй тусламж үзүүлэх боломжийг бий болгожээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
5 цагийн өмнө
116.206.83.106

Энэ хошного юу л хийв гэж

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.