СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-06-16

НИТХ-ын дарга А.Баяр Ази номхон далайн бүсийн "ASPAC" чуулга уулзалтад үг хэлэв

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 цагийн өмнө

Олон улсын JCI байгууллагын 2025 оны Ази, Номхон далайн бүсийн "ASPAC" чуулган Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. Энэхүү чуулга уулзалтад олон улсын JCI байгууллагын 60 гаруй орны 5000 гаруй зочид төлөөлөгч хүрэлцэн ирж оролцжээ. 

Чуулга уулзалтын хаалтын өдөр НИТХ-ын дарга А.Баяр Ази номхон далайн бүсийн "ASPAC" чуулгад оролцож буй олон улсын JCI байгууллагын төлөөлөгч, зочдод хандан үг хэллээ. НИТХ-ын дарга А.Баяр "Монгол Улсад зохион байгуулагдаж буй Ази Номхон далайн бүсийн “ASPAC-2025” чуулга уулзалтад хүрэлцэн ирсэн JCI байгууллагын хүндэт төлөөлөгчид, эрхэм ноёд, хатагтай, оюунлаг гишүүд та бүхэндээ энэ сайхан үдшийн мэндийг хүргэе. Миний хувьд 2014 онд JCI Central салбар байгууллагын халуун ам бүлд нэгдэж гишүүн болж байлаа. Би 2015 онд Япон улс Ямагата хотод зохион байгуулагдсан “ASPAC” уулзалтад оролцож 10 жилийн өмнө ASPAC-т оролцох ач холбогдлыг ойлгож байлаа. Та бид гэхдээ бодитой, нүдэнд харагдаж, гарт баригдахуйц,

Нийслэл Улаанбаатар хотод эдийн засгийн гол ач холбогдол бүхий мега төслүүд гараанаас эхэлж, улс эх орны хувьд түүхэн цаг үе ирж буй энэ үед олон улсын JCI байгууллагын эрхэм төлөөлөгч, гишүүд та бүхэн манай улсын ирээдүй болсон салбар салбарын хөгжлийн сор болсон залуустай уулзаж, харилцаа холбоо тогтоон Улаанбаатар хот, Улаанбаатар хот JCI-чуудээ үргэлж дэмжсээр байх болно оо" хэмээн онцлон хэллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.