СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-06-16

Б.Чойжилсүрэнд өөрийн эхлүүлсэн цахилгаан станцын төслүүдээ дуусгах боломж өгье

Нийтэлсэн
6 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 цагийн өмнө

Эрчим хүчний үнэ тариф болон эрчим хүчний салбарын санхүү эдийн засгийн нөхцөл байдал хоёр хоорондоо шууд хамааралтай гэдгийг эдийн засгийн энгийн ойлголттой хүн бүр мэднэ.

Тус салбарт өмнөх сайд нарын санаачлага муу улс төрийн манлайлал дутагдаж байснаас үүдэн эрчим хүчний үнэ тариф 2015 оноос хойш зохистой тогтоогдох байдал алдагдаж салбарын санхүү эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч хэвийн үйл ажиллагаа доголдож эхэлсэн.

Б.Чойжилсүрэн сайд 2022 онд Эрчим хүчний сайдаар томилогдсоноор хариуцсан салбарын төлөө хувь хүний улс төрийн манлайллыг харуулж, 2022-2024 онуудад эрчим хүчний үнэ тарифыг өртөгт нь хүргэх шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Ингэснээр .

2023 онд Сонгины 80 МВт-ын хуримтлуурын төсөл, Есөнбулагийн 10 МВт, Мөрөнгийн 10 МВт, Улиастай 5 МВт-ын нарны станцуудыг цаг тухайд нь хэрэгжүүлж, 2024 онд Чойбалсангийн 50 МВт, Амгалангийн 100 МВт-ын өргөтгөл, Багануурын 50 МВт-ын батарейн хуримтлуур, Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт-ын эхний блок, 2025 онд Тосонцэнгэлийн 30 МВт-ын цахилгаан станцуудыг ашиглалтад оруулж, эрчим хүчний жил тутам өсч буй хэрэглээний өсөлтийг Б.Чойжилсүрэн сайдын өөрийнх нь хэлснээр "аргалсаар" ирэв.

Цаашид сайд өөрөө эхлүүлсэн Баянгийн 660 МВт, Шивээ-Овоогийн 660 МВт зэрэг барилга угсралтын ажлууд нь эхэлсэн цахилгаан станцын төслүүдээ дуусгаж,.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
5 цагийн өмнө
116.206.83.106

Зайлааа чамайг шорон шаандаа

Зочин
5 цагийн өмнө
116.206.83.106

Энэ муу лларын бөөс захиалгаар бичүүлээд байгаа юм уу.

Зочин
5 цагийн өмнө
116.206.83.106

Хувьдаа барьж байгаа 660 мВТ-ын цахилгаан станц нь Төв аймгийн Баян суманд ажил нь эхэлсэн . Заавал сайд хийж байж хувийн явуулнаа бас зайлаарай өмхий хазгай хэлт

Иргэн
5 цагийн өмнө
116.206.83.106

Хариуцлагаа хүлээгээд, ажлаа өгчих Чойжоо

Зочин
4 цагийн өмнө
116.206.83.106

Чойжоогийн оронд САЛХИАР ажил хийлгэвэл ямар вэ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.