СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дорноговьд нийтийн байранд гал гарч, 40 настай эрэгтэй угаартжээ

Нийтэлсэн
7 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
7 цагийн өмнө

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Олон-Овоо багт "Дөрвөн айлын нийтийн байранд гал гарч байна" гэсэн дуудлагыг онцгой байдлын алба зургаадугаар сарын 16-ны өдрийн 03:09 цагт хүлээн авчээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 23 дугаар анги, “МАК-Евро цемент" ХХК-ийн үйлдвэрийн дэргэдэх Гал унтраах хэсгийн алба хаагчдыг очиход дөрвөн айлын нийтийн байрны дээврийн хэсэг, орох, гарах хонгил шатаж байсныг ажиллаж унтраажээ. Тус гал түймэрт иргэн Б /40 настай, эрэгтэй/ угаартсан байсныг тус сумын эрүүл мэндийн төвд шилжүүлэн өгчээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.