“СБД-ийн 14 дугаар хороо 7 буудал орчмын урд замд урсгал сөрсөн гэх” гэх мэдээлэл энэ сарын 12-ны өдөр цахим сүлжээнд тавигдсаныг Тээврийн цагдаагийн албанаас шалгаж, жолоочид нь хариуцлага тооцжээ.
Мэдээллийг шалгахад Toyota prius маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь хориглосон нөхцөлөөр урсгал сөрсөн байх тул Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30 дэх хэсэгт заасны дагуу 3 сар жолоодох эрхийг хасаж, 50 нэгж буюу 50 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ тооцсон байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.