СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-06-15

Гадны согтууруулах ундаанд өндөр татвар тогтооё

Нийтэлсэн
9 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Админ
9 цагийн өмнө

Жил бүр Монгол улсаас архи тамхины импортод их хэмжээний доллар гадагш урсдаг.Эдийн засгийн нөхцөл амаргүй байгаа. Үүнтэй хийх тэмцлийг тансаг хэрэглээний татвараас эхэлнэ гэсэн Ерөнхий сайдын бодлогыг дэмжих нь зөв юм.

Монгол Улсын гадаад худалдаа 2024 оны жилийн эцэст түүхэн дээд хэмжээнд буюу 25 тэрбум ам.доллар давжээ. Тэр дундаа согтууруулах ундаа, тамхины импорт 1 тэрбум ам.долларт хүрсэн. Өмнө нь монголчуудын архи, тамхины хэрэглээний импорт хэзээ ч тэрбум ам.доллар давж байгаагүй юм. Тансаг хэрэглээний өндөр үнэтэй импортын автомашин, импортын согтууруулах ундааны татварыг нэмэх нь аль ч улсын дотоодын зах зээлээ хамгаалах бодлого байдаг.

Монголчууд бид олсон хэдээ дотооддоо шингээж, үлдээхгүйгээр валютын нөөцөө гадагшаа урсгасаар л байна. Том агуулгаар нь аваад үзвэл Монгол Улсын эдийн засагт иргэн та хувь нэмрээ оруулж байгаа явдал.

Улс орнууд эх оронч үзлийн "хар хайрцаг"-ны бодлогоо тодорхойлж өөрийн гэсэн онцлогтой үзэл баримтлал боловсруулдаг. Тухайлбал Солонгосчууд гэхэд л үндэснийхээ бүтээгдэхүүнийг илүүд үзэж, улсдаа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ авч хэрэглэж заншсан. Энэ бол тэдний эх оронч үзлийн ерөнхий логик. Эх оронч үзэл гэхээр л дарцаг лоозон хийсгэх, гудамжинд жагсахын нэр биш. Товчхондоо юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин
7 цагийн өмнө
116.206.83.106

үндэсний бүтээгдэхүүн хэтэрхий үнэтэй нь хармсалтай. улаан лооль 20 хэдэн мянга, улаан дарс нь маш чанар муутай. импортын хүнсэнд татвар нэмчихвэл үндэсний үйлдвэрлэгчид бүр үнээ нэмээд ард олон дахиад инфляцид живнэ дээ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.