СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Хишиг арвин индустриал” ХХК-ийн Х.Батхишигийг хоёр жил таван сар хорихоор болов

Нийтэлсэн
21 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
21 цагийн өмнө

Нүүрсний гэх хэрэгт холбогдуулан шалгуулж, шүүхээр ял шийтгүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нарын хэргээс тусгаарлан дахин шийдвэрлүүлэхээр болсон Х.Батхишигийн гэм буруутай, эсэхийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өнгөрсөн мягмар гарагт хэлэлцлээ. “Хишиг арвин индустриал” ХХК-ийн oв залгамжлагч, удирдах албан тушаалтнаар нь ажилладаг тэрбээр Б.Ганхуягт удаа дараагийн үйлдлээр их хэмжээний хахууль oгсoн хэрэгт холбогдсон юм.

Тус шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж хурал эхлэхэд Х.Батхишигийн өмгөөлөгч нар хурлыг хаалттай хийлгэх санал гаргав. “Учир нь oмнoх буюу Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийг 2024 оны нэгдүгээр сард хэлэлцэх үед Говийн ноён хутагт О.Данзанлувсантүдэвийн шашны үйл ажиллагаатай холбоотойгоор шүүх хурлыг хаалттай явуулсан. Энэ удаа ч үйлчлүүлэгчийн маань хувийн мэдээлэл, эрүүл мэндийн байдлынх нь асуудал яригдах учраас хаалттай хийх саналтай байна” гэсэн юм. Харин шүүгч нээлттэйгээр үргэлжлүүлэн хэлэлцлээ.

Х.Батхишигийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас санхүүжилтээ тогтсон хугацаанд авахын тулд . Ингэхдээ эхлээд Б.Ганхуягийн Хан-Уул дүүргийн IV хорооны нутаг, Нүхтийн аманд 4.6 га талбайд бариулж буй спортын болон орон сууцын цогцолбор бүхий барилгад Х.Батхишиг эхнэр Б.Мандчирмаагийн нэр дээр хөрөнгө оруулж, “МД трейвэл” ХХК-иараа дамжуулан нэг тэрбум төгрөгийн хахууль өгсөн. Түүнээс хойш 2022 оны наймдугаар сар хүртэлх хугацаанд Б.Ганхуягийн хамааралтай аж ахуйн нэгж рүү Х.Батхишиг ч шүүхийн хэлэлцүүлгийн үед мэдүүлэхдээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас манай компани 62 тэрбум төгрөгийн авлагатай байсан. Компанийнхаа үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд түүнд хахууль өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Б.Ганхуягтай хоёр удаа уулзаад яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар мөнгө шилжүүлсэн. Мөрдөн байцаалтын шатанд үүнийгээ үнэн зөв мэдүүлж ирсэн” хэмээсэн юм.

НПГ-ын хяналтын прокурор Ц.Шагдар “Шүүгдэгч Х.Батхишиг гэм буруугийн талаар маргахгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан нийтийн албанд ажиллах эрхийг таван жил хасах, нэг жил зорчих эрх хасах ял оноох санал гаргаж байна” хэмээсэн.

Харин өмгөөлөгч нар нь “Өмнө нь оноосон 14 сая төгрөгөөр торгох ялаа шийтгэж өгөөч, эрүүл мэндийн байдал, олон хүнийг ажлын байраар хангаж байгаа зэргийг нь шүүх харгалзаж үзээч” гэж байлаа.

Харин шүүгч С.Батжаргал Х.Батхишигийг үргэлжилсэн үйлдлээр өөртөө давуу байдал бий болгохын тулд их хэмжээний хахууль өгсөн гэм буруутайд тооцож, гаргаснаа танилцуулаад таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоор болов.

Уг тогтоолын агуулгыг танилцуулсны дараа “Хишиг арвин индустриал” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Х.Батхишиг багагүй цочирдсон бололтой, ямар нэг зүйл хэлэх гээд чадахгүй байсан юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Нарт
17 цагийн өмнө
116.206.83.106

Авилгал гэдэг өгсөн, авсан аль аль нь хождог Ганцхан бид хэд /ард түмэн/ л хожигддог зүйлдээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.