СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-06-12

🔴LIVE: Ази, Номхон далайн бүсийн "Аспак-2025" чуулгын нээлтийн үйл ажиллагаа

Нийтэлсэн
23 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
23 цагийн өмнө

Монгол Улсад хоёр дахь удаа зохион байгуулагдаж буй JCI байгууллагын 2025 оны Ази, Номхон далайн бүсийн чуулганы албан ёсны нээлтэд урьж байна.

Тус чуулганд 6 сарын 12-15-ны өдрүүдэд Жэй Си Ай (JCI) байгууллагын Ази-Номхон далайн бүсийн 21 орны гишүүд төдийгүй бусад бүсийн төлөөллүүд оролцох бөгөөд дэлхийн 70 гаруй орноос 4000 илүү гадаад зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж, нийт 5000 гаруй оролцогчтой олон улсын хэмжээний том арга хэмжээ болох юм.

Энэхүү чуулган нь өмнө зохион байгуулагдаж байсан бүс нутгийн хэмжээний чуулга уулзалтуудаас илүү өргөн хүрээтэй, олон оролцогчтой төдийгүй өвөрмөц онцлог шинжээрээ Монгол Улс, тэр дундаа Жэй Си Ай (JCI) Монгол байгууллагын олон улсын түвшин дэх нэр хүндийг өргөх түүхэн ач холбогдолтой арга хэмжээ болох юм. Тухайлбал, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулан “Ногоон Чуулган” үзэл баримтлалыг анх удаа бүсийн чуулганд нэвтрүүлэх бөгөөд “Net-Zero” буюу хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн тэнцвэрт байдлыг хангасан шийдлүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Түүнчлэн Жэй Си Ай (JCI) Байгууллагын түүхэн дэх хамгийн дэвшилтэт технологи, дижитал шийдлүүдийг ашигласан чуулган болгохоор зорьж байгаа билээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.