УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг:
-Ард иргэд товчхондоо гурван зүйл л хүсэж байгаа. Эдийн засгийн хувьд элбэг, утаа түгжрэлгүй эрүүл аюулгүй орчин, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хангалттай авдаг шударга ёс үйлчилдэг нийгэм л хүсэж байгаа. Төсвийн орлого 14.7 хувиар буурсан энэ цагт тодотгол хийж, зардлаа танах шаардлагатай. Шинэ Засгийн газар иргэдийн амьжиргаанд дөхөм болохуйц татварын бодлогыг нэн тэргүүнд оруулж ирэх ёстой гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.