Ерөнхий сайдад нэр дэвшиж байгаа Г.Занданшатар Алт 3 хөтөлбөрийг талаар өөрийн байр суурийг илэрхийллээ.
Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар:
-Алт 3 хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Алт худалдан авах ажиллагааг илүү уян хатан болгон хэрэгжүүлэх шаардлагатай. 2025 онд 3.4 тонн алт Монголбанканд тушаагдсан байгаа нь чамлалттай үзүүлэлт. Төв банкныхаа алтны нөөцийг нэмэгдүүлэх нь валютын нөөцийг нэмэгдүүлэх Монгол төгрөгийн худалдан авах чадварыг тогтвортой байлгах, инфляцаас ангид байх гол нөхцөл болно. Иймд нийт олборлолтын 40-50 хувийг албан ёсны худалдан авалтад зориулж, жижиг бичил уурхайчдын эрхзүйн орчинг сайжруулах, татварын уян хатан нөхцөлөөр хангах нь алтны нийлүүлэлтийг тогтвортой байлгахад чухал нөлөө үзүүлнэ гэж үздэг. Алт 3 хөтөлбөрийг зөв хэрэгжүүлбэл валютын орлого нэмэгдэнэ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.