СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-06-12

🔴ЧУУЛГАН: Д.Пүрэвдаваа: 20 гаруй яам, агентлаг, төрийн өмчийн газрын дарга нар төсвийн мөнгийг зориулалтын бусаар ашигласан

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 хоногийн өмнө

УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатараас татварын мөнгийг зориулалтын бусаар ашигласан яам, агентлаг, төрийн өмчийн газрын дарга нарт ямар хариуцлага хариуцлага тооцох талаар тодрууллаа. 

УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа:

-Түлшний үйлдвэрийг тендер зарлаж БНХАУ-д өгсөн. Үүнийг ҮАБЗ дээр яригдсан гэж ойлгосон. Ийм асуудлыг ингэж шийдвэрлэх нь хэр зохимжтой гэж үзэж байна вэ? Ерөнхий сайд болсны дараа хэдэн худалдан авалтыг төрийн нууцад оруулах вэ? Миний хувьд 20 гаруй яам, агентлаг, төрийн өмчийн газрын аудитыг харж үзлээ. Төсвийн ерөнхийлөн захирагч нь төсөв нь хязгаарлалттай гарсан.

Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар:

-Миний хувьд тийм худалдан авах ажиллагаанд оролцож байсан удаагүй. Төрийн худалдан авалт ил тод байх нь авлигыг бууруулж, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх түлхүүр. Бүх худалдан авалтыг цахимаар системээр нээлттэй зарлаж, гэрээний биелэлт гүйцэтгэлийг олон нийтэд мэдээлэлд байх хэрэгтэй. Ил тод байдал л төрд итгэх итгэлийг сэргээнэ.

Төрийн худалдан авалтыг үндэслэлгүйгээр нууцаар зохион байгуулах нь авлига, үр ашиггүй зарлагын гол эх үүсвэр болдог. Онцгой тохиолдолд төрийн онц чухал объект гэх ч юм уу ийм худалдан авалт гэж байдаг. Үүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.

Аудит бол УИХ-ын харьяа байгууллага. гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.