СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2025-06-12

Г.Занданшатар: Хөдөлмөр хийж байгаа бүх хүнийг дэмжинэ

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 хоногийн өмнө

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна. 

Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатараас УИХ-ын 69 гишүүн асуулт асуухаар хүсэлт илэрхийлэв. 

УИХ-ын гишүүн Д.Энхтуяа:

-Нэр дэвшигчийг дэмжиж байгаа. Монгол улсын ядуурлын түвшин 2022 онд 29 хувь 915 мянган иргэн ядуу амьдарч байна гэдэг статистик мэдээлэл байна. Ерөнхий сайд хүн ард түмэндээ эдийн засгийн эрх чөлөөг авчрах үйл ажиллагааг явуулах ёстой. Айл өрхийн амьжиргааны түвшин дээшлүүлэх тал дээр ямар арга хэмжээг авч хэрэгжүүлэх вэ? Ямар бодлого баримталж ажиллах вэ?

Нэр дэвшигч Г.Занданшатар:

-Эдийн засгийн хүртээмжийг иргэн бүрд хүргэхийг зорилт болгон ажиллана. 2022 оноос хойш ядуурлыг судалгаа гараагүй байна. Ядуурал буурахгүй байгаад эдийн засаг, үнийн өсөлт, инфляц нөлөөлж байна. Манайх шиг уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгийн бүтцийн өөрчлөлт хийнэ. Үүний тулд татварын реформыг хийнэ. Татварын тэгш шударга нөхцөлийг хангаж дундаж давхаргаа дэмжих бодлогыг хэрэгжүүлнэ. Түүнчлэн төрийн оролцоог хязгаарлаж аж ахуй нэгжээ дэмжих замаар эдийн засгийн бүтцийг дэмжинэ. Хөдөлмөр хийж байгаа бүх хүнийг дэмжинэ. Тодорхой бодлого оруулж ирж ажиллана гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.