Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэж, УИХ-ын чуулганы хуралдаанаар оруулах нь зүйтэй гэж үзлээ.
УИХ-ын гишүүн Э.Болормаа:
-Та дараагийн Засгийн газрын үйл ажиллагаандаа ямар өөрчлөлтүүдийг хийх вэ? Таны хувьд хамтарсан Засгийн газар дээр ямар байр суурьтай байгаа вэ? Дараагийн Засгийн газрыг бүрдүүлэхдээ Засгийн газрын тэргүүний хувьд бусад намуудыг оролцуулах уу? Намын удирдлагын түвшинд энэ асуудлыг хэлэлцсэн үү?
Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар:
-УИХ-д суудалтай улс төрийн намуудтай ярилцаагүй. Ерөнхий сайд энэ асуудлыг ярьдаг учраас Ерөнхий сайд болоогүй миний бие энэ асуудлыг ярих боломжгүй. Ерөнхий сайдаар томилогдох юм бол УИХ-д суудалтай намуудтай хамтын ажиллагааны талаар ярилцана. Ярилцах эрх үүснэ. Ярилцах эсэхээ ч бас шийднэ. Нэг зүйл байгаа нь Монгол Улсын эрх ашгийн төлөө аливаа төсөл дээр заавал Засгийн газарт орсноороо хамтардаг юм биш. Нийт УИХ-ын гишүүд намын бүлгүүд Монгол улсад хэрэгтэй сайн зүйл дээр хамтарч ажиллах ётсой. Иймд хамтын ажиллагаа илүү өргөн утгаараа яригдах хэрэгтэй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.