Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилохыг хэлэлцэж, 84.2 хувь нь дэмжлээ.
УИХ-ын гишүүн, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр:
-Засгийн газрын кабинетын зарчим итгэл дээр тогтдог. Өмнөх Ерөнхий сайдыг унгаах асуудалд Засгийн газрын олон гишүүд нь эсрэг ажилласан. Эсрэг санал өгч болно. Түүнийгээ ил хэлэх хэрэгтэй. Тэвэрч байгаад ар хавирга руу нь хутгуур хийдэг асуудал хэзээ ч байж болохгүй. Багийн тоглолт улс төрд байхгүй болсон. Улс төр хамтралын үр дүнд амжилттай явах эсэх нь шийдэгддэг. Нийгэм эдийн засгийн реформ хийхээр зорилоо ч баг дотор нь итгэлцэл байхгүй. Гар нийлж, нэг зүгт харж чадахгүй байхад яаж ажиллах вэ. Л.Оюун-Эрдэнийн уналт тэр л байсан. Цүнх, ээмэг бөгжний асуудлыг улс төрд шалтаг болгож огцруулсан. Нөгөө талдаа ажлаа өгөх шалтгаан ч байсан.
Шинэ Засгийн газартай хамтрах талаар ам болон бичгээр санал ирээгүй. Ямар ч тохиолдолд албан тушаал гуйж, даргын үүд сахиж үзээгүй гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.