"Ардчилсан намын гишүүд Ерөнхий сайдыг томилох дээр өөр өөрсдийнхөөрөө санал өгнө" гэж УИХ-ын гишүүн О.Алтангэрэл хэллээ.
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл:
-Ерөнхий сайдын нэр дэвшигчийн асуудалд бүлэг нэгдсэн байр суурь гаргахгүй гэж шийдсэн.
Нэр дэвшигчийг хувь хүнийхээ хувьд дэмжиж саналаа өгнө. Ингэхдээ Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байсан бодлого хүний эрх, чөлөөний эсрэг хууль болон авлигын эсрэг багц хуулийг батлаарай гэж захиж хэлнэ.
Хууль зүйн сайдаар ажиллаж байхдаа арав гаруй хууль өргөн барьж ажилласан. Эдгээр хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн ч байгаа хэлэлцүүлэгт бэлтгэгдсэн ч байгаа. Энэ хуулиуд батлагдвал миний арван нэгэн сар хууль зүйн сайдаар ажилласны үр дүн гарна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.