СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Петрочайна дачин Тамсаг” ХХК-ийг 300 саяар торгож, 2.2 тэрбум төгрөг гаргуулахаар болжээ

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 хоногийн өмнө

Дорнод аймаг дахь Сум дундын шүүх зургаадугаар сарын 10-ны мягмар гарагт БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин Тамсаг” ХХК, түүний хууль ёсны төлөөлөгч Хуо Ханфэнгэд холбогдох хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэлээ.

Тус аймгийн Халхгол, Матад сумын нутаг, газрын тосны XIX, XXI талбайд үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна дачин Тамсаг” ХХК-д холбогдох хэргийг 2024 оны зун нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн дээрх шүүхэд шилжүүлж, урьдчилсан хэлэлцүүлгийг мoн оны аравдугаар сарын 16-нд явуулаад нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах захирамж гаргасан байдаг. Үүнийг нь НПГ-ын хяналтын прокурор Н.Өнөрбаяр эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсанаар анхан шатны шүүхээр хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр болсон. Дээд шүүх “Петрочайна дачин Тамсаг” ХХК-ийн oмгooлoгч Б.Билгүүний гомдлыг хүлээж авахгүй гэж шийдвэрлэснээр ийнхүү анхан шатны шүүх хэлэлцсэн юм.

Монгол Улсын Засгийн газартай “Петрочайна дачин Тамсаг” ХХК-ийнхны байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээнд “Дорнод аймгийн Халхгол сумын нутагт орших газрын тосны XXI талбайгаас Баянхошуу боомт чиглэлийн авто замтай холбогдох 58.5 км засмал зам барьж ашиглалтад оруулна” хэмээн тусгасан байдаг. Гэвч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, хүнд даацын автомашинууд нь олон салаа зам гарган байгаль орчинд хохирол учруулсан. Үүнээс гадна XIX талбайн Ингэснээр орчны бохирдол ихсэж, экологийн тогтолцоог алдагдуулан

Үүнээс гадна Аюултай хог хаягдлын жагсаалтад багтсан газрын тосны боловсруулах үйл ажиллагаанаас үүссэн хаягдлыг зориулалтын бус газарт хаясны улмаас 2021 оны наймдугаар сараас хойш хoрсoнд 70 см гүн нэвчиж, 2800 ам метр талбайг бохирдуулж, экологид 5.4 сая тoгрoгийн хохирол учруулсан хэрэгт буруутгасан юм. Тиймээс НПГ-аас “Петрочайна дачин Тамсаг” ХХК-д Эрүүгийн хуулийн 20.11-3 дахь хэсгийн “Хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисыг зориулалтын бус газар хаясан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэн”, 24.9-2-т заасан байгалийн тэнцэл алдуулах гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн хэмээн яллах дүгнэлт үйлдсэн юм. Хэрэгт төрийг төлөөлж, төрийн нэрийн өмнөөс оролцсон улсын яллагч, НПГ-ын хяналтын прокурор Н.Өнөрбаяр “Петрочайна дачин Тамсаг” ХХК-ийг дээрх гэмт хэргийг үйлдсэнийг нотолж, яллах дүгнэлтээ хамгаалж чадсанаар шүүх тус компанийг дээрх дурдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон юм. Улмаар тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хасаж, 300 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн юм. Түүнчлэн б

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

Зам тавиулаачээ, наадууулаараа

pp
1 хоногийн өмнө
116.206.83.106

Монголын прокурор эх орныхоо төлөө зөв шийдвэр гаргаж ажиллаж ээ баярлав

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.