СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-06-12

🔴LIVE:Г.Занданшатар: Эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг ард түмэндээ хүргэсэн засгийн газар байна

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 хоногийн өмнө

Ерөнхий сайдыг томилох асуудлыг байнгын хороогоор хэлэлцэж эхэллээ.

УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга Б.Батбаатар:

-Ерөнхий сайдад хүн нэр дэвшүүлэх эрх зөвхөн МАН-д байгаа. Шинэ засгийн газар ямар шийдлийг санал болгосон нэртэй Засгийн газар байх вэ?

Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар:

-Монгол Улсын засгийн газар байна. "Муур хар юм уу цагаан байх нь гол биш. Хамгийн гол нь хулгана барьдаг байх ёстой" гэдэг үг байдаг. Ямар нэртэй байна гэхээсээ илүүтэйгээр ард түмнийхээ аж амьдралд бодитой үр өгөөж өгсөн, иргэддээ ээлтэй засгийн газар байна. Нэршил бүтэц бүрэлдэхүүнээ УИХ-д танилцуулах үеэрээ дэлгэрэнгүй танилцуулъя гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.