СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК 2163 тонн бордоо нийлүүлжээ

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 хоногийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хөдөлгөөн болон Засгийн газраас хэрэгжүүлж буй “Атрын IV” аяны хүрээнд “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК хөдөө аж ахуйн салбарын үндэс суурийг бэхжүүлэх, газар тариалангийн үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор цогц, стратегийн арга хэмжээнүүдийг шат дараатайгаар амжилттай хэрэгжүүлж байна.

“Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК нь хөрсний үржил шимийг хамгаалах, сайжруулах, нэгж талбайгаас авах ургацыг нэмэгдүүлэх зорилгоор олон улсын тэргүүний туршлага, технологид тулгуурласан бордооны нийлүүлэлтийн шийдлийг хэрэгжүүлж байгаа юм.

Хамтын ажиллагааны хүрээнд тус байгууллага нь ОХУ-ын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр тэргүүлэгч “Уралхим” компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч “Бест Вестерн Тех” ХХК-тай хамтран ажилласан. Энэ хүрээнд 45 аж ахуйн нэгж, иргэнд таван нэр төрлийн нийт 2,163.2 тонн өндөр агууламжтай бордоог нийлүүлжээ. Тус бордоог 21,630 га талбайд ашигласан байна.

Уг бордоог хэрэглэснээр ургамлын ургалтын эрч нэмэгдэж, жигд ургалт, хөврөлт сайжирч, ургацын чанар, хэмжээ нэмэгдэх боломжтой гэж үзэж байгаа юм. Мэргэжлийн байгууллагуудын зүгээс энэхүү бордооны хэрэглээ нь зөвхөн нэг улирлын дүн бус, хөрсний урт хугацааны үржил шимд эерэг нөлөө үзүүлнэ гэж дүгнэж байна. Монгол Улсын хүнсний бие даасан байдал, хангамжийн тогтвортой байдал нь зөвхөн тариаланчдаас бус төр, хувийн хэвшил, судлаачид, олон нийтийн хамтын оролцоо, нэгдмэл бодлогоор шийдэгдэх асуудал юм. Энэ чиглэлээр “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК нь үлгэр жишээ түншлэл, шинэлэг менежмент, бодит үр дүн-гээр хүнсний хувьсгалд бодитой хувь нэмэр оруулж байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.