СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 хоногийн өмнө

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн Их-Алт гэдэг газар энэ сарын 6-нд гарсан ойн түймрийг өчигдөр /2025.06.10/ 12.00 цагт бүрэн унтрааж, орон нутагт нь хүлээлгэн өгчээ.

Түймрийг унтраах ажиллагаанд аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Энхбаяраар ахлуулсан Гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги, аврах анги, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр анги, Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид, тус сумын байгаль орчны байцаагч, орон нутгийн иргэд ажилласан байна.

Түүнчлэн Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд энэ сарын 8-нд гарсан ойн түймрийг өчигдөр /2025.06.10/16.40 цагт  цурманд оруулсан бол Булган аймгийн Сэлэнгэ суманд энэ сарын 8-нд гарсан ойн түймрийг өчигдөр /2025.06.10/ 09.00 цагт бүрэн унтраасан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.