СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2025-06-10

🔴Сэлбэ нэгдсэн эмнэлэг хавдрын хөнгөвчлөх эмчилгээ болон диализ, мэс заслын тусламж үйлчилгээ нэвтрүүлнэ

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 хоногийн өмнө

СБД-ийн 13 дугаар хороонд Сэлбэ нэгдсэн эмнэлэг 2024 онд шинээр ашиглалтад орж, үйл ажиллагаагаа явуулж байна. Өнөөдөр УИХ-ын гишүүн Х.Болормаа болон албаныхан тус эмнэлэгт ажиллалаа.

Сэлбэ нэгдсэн эмнэлэг нийтдээ 200 орны хүчин чадалтай. Амбулаторийн болон хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ үзүүлэх зориулалтаар байгуулагдсан. Сард дунджаар 10 мянган иргэнд амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. 2025 оноос хэвтэн эмчлүүлэх үйлчилгээг эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд томуу, томуу төст өвчний хэвтэн эмчлүүлэх үйлчилгээг ЭМДЕГ-тай гэрээ байгуулж үйлчилгээндээ нэвтрүүлжээ. СБД, Чингэлтэй, БЗД-ийн алслагдсан хороодын иргэд 24 цагаар яаралтай тусламж авч үйлчлүүлдэг байна.
Мөн энэ сараас эхлэн хавдрын хими хөнгөвчлөхийн тасагт 30 ор дэлгэж, диализ, мэс заслын тусламж үйлчилгээг эхлүүлэхээр бэлтгэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.