УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр 20.00 цагаас хуралдаж, Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдад томилох, эсэхийг хэлэлцэнэ.
МАН дараагийн Ерөнхий сайдаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарыг нэр дэвшүүлсэн. Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Ерөнхийлөгч УИХ-д оруулж хэлэлцүүлдэг. Энэ дагуу МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар намынхаа шийдвэрийг Ерөнхийлөгчид өнөөдөр хүргүүлснийг нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-д уламжлаад байна.
УИХ дахь намын бүлгүүдэд нэр дэвшигчийг танилцуулж эхэлсэн бол дараа нь Төрийн байгуулалтын байнгын хороогоор дээрх асуудлыг хэлэлцэх юм. Харин үүний дараа 20.00 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.